СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-02

🔴 Х.Болорчулуун: М.Пүрэвсүрэн гэж шүүгч болох бүтэхгүй юманд бага л холбогдсон байгаасай гэж залбирч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Шүүх ард түмний итгэлийг алдаж ирсэн. Жижгээсээ эхлээд том хэргэм цолтой шүүгчид бүгд шахуу авлига, аливаа бүтэхгүй зүйлд холбогдсон нь саяхны хэрэг. УДШ-ийн шүүгч нарыг сайтар шалгах нь УИХ-ын бүрэн эрх. Та нар мундаг сургууль төгсөж. Гэхдээ шударга зан байдал өвлөгдөж, удамшиж ирдэг. Ямар ч сургууль төгссөн энэ зан байдлыг өөрчилж чадахгүй. Төрөлхийн зөв хүмүүс л дээд шүүхэд ажиллаасай. Тэгж байж олон түмний итгэлийг авна.

Хүний ажил амьдралтай холбоотой эцсийн шийдвэрийг дээд шүүхийн шүүгч л гаргадаг. Орон нутагт ажиллаж байсан нөгөө хоёр шүүгчээс асуух зүйл алга. Харин тэр нийт 14 жил, түүнээс Нийслэлийн шүүхэд арван жил ажилласан М.Пүрэвсүрэн гэж шүүгч болох бүтэхгүй юманд бага л холбогдсон байгаасай гэж залбирч байна. Нийслэлийн шүүхэд ажиллана гэдэг бол их ч зүйлд холбогдсон байгаа даа. Нэг компанийн хэргийг арван жил шүүгээд, эзэн холбогдогч нь нас бараад, энэ жил л шийдэгдэж байна. Иймэрхүү асуудалд холбогдож байгаагүй гэсэн баталгаа байна уу. 

УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч М.Пүрэвсүрэн:

-Би шүүгчээр томилогдож ажилласнаас хойш ёс зүйн ямар нэг асуудалд холбогдож байгаагүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хөвсгөлөөс
1 жилийн өмнө
66.181.161.11

Холбогдсон хэрэг нь илрээгүй гэсэн үг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.