СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Английн Ерөнхий сайд асны дүүг залилсан “Засагчандмань майнз”-ынхныг шүүхэд шилжүүлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны дүү Макс Жонсон хэмээх гадаадын хөрөнгө оруулагчийг залилан мэхэлж их хэмжээний ам.долларыг нь луйвардсан хэрэгт холбогдоод буй “Засагчандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, “Баянконстракшн” компанийн захирал Т.Эрдэнэбатхаан, ерөнхий нягтлан бодогч А.Цэнд-Аюуш нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Энэ хоёр хүнийг “Засагчандмань майнз” ХХК-ийн ерөнхий захирал, хэрэгт шалгуулж байхдаа хил даван зугтаж АНУ-ын Чикаго хотод амьдарч буй Д.Буянтогтохтой хамтран тус компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, үйлдвэр шинээр барих, зам тавих, тээвэрлэлт, холбоо харилцааг сайжруулах, ашиглалтын талбайг нэмэгдүүлнэ хэмээн Малайзад бүртгэлтэй “Жи Ар Эф Парагон Малайз лимитед” компанитай хүчинтэй байх хугацаа нь дууссан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалсан. Мөн “Засагчандмань” болон “Засагчандмань майнз” ХХК-ийн хувьцаа, хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ, Зээлдүүлэгчдийн зэрэглэл тогтоох, Хөрвөх өрийн бичиг баталгаажуулах зэрэг 19 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ байгуулсан.

Улмаар Хөрвөх өрийн бичиг баталгаажуулах гэрээний дагуу Хувьцаагаар хөрвөх өрийн бичиг баталгаажуулах гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр хуурч, юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Жи Ар Эф Парагон Малайз лимитед” компаниас 19 сая ам.доллар шилжүүлсэн бөгөөд банкны хураамж зэргийг нь төлснөөр 17 сая 870 мянган ам.долларыг “Засагчандмань майнз” -ынхан хүлээн авсан гэдгийг шинжээчид дүгнэсэн гэнэ.

НПГ-аас Т.Эрдэнэбатхаан, А.Цэнд-Аюуш нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн аж. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өчигдөр хүлээн авсан бөгөөд хараахан шүүгчид хуваарилаагүй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.