СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын нисгэгчид сансрын станцад уулзжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Хятадын "Шэньжөү-15" нисгэгчтэй сансрын хөлөг Бээжингийн цагаар мягмар гарагийн үдэш 23:08 цагт сансрын уудамд хөөрчээ.

Хөөрснийхөө дараа БНХАУ-ын Үндэсний тойрог замын "Тяньгун" станцтай автоматаар холбогдсоны дараа Шэньжөү-15 сансрын хөлгийн нисэгчийн баг буцах бүхээгээс Орбитын модуль уруу орсон байна.

Бүх бэлтгэл ажлаа хангасны дараа 11-р сарын 30-ний 7 цаг 33 минутад Шэньжөү-14 сансрын хөлгийн нисгэгчид сансрын станцын үндсэн модулийн хаалгыг нээж, алс холоос хүрэлцэн ирсэн зочдоо угтан авчээ. Тэд Хятадын байгуулсан сансрын станцад дурсгалын зураг даруулжээ.

Дараагийн удаад хөлгийн багийнхан сансрын станцад халаа сэлгээ хийх боломжтой гэж үзэж байна. Тэд сансрын станцад тав хоног хамт ажиллах бөгөөд товлосон ажлаа биелүүлж, ажлаа хүлээлцэх ажээ.


Долоон цаг үргэлжилсэн энэ удаагийн нислэгээр гурван сансрын нисэгч тойрог замд ажилласан.

Дараагийн удаад тойрог замын станц дээр тэд 40 гаруй эрдэм шинжилгээний болон техникийн туршилтыг хийж, станцын гадна талын угсралтын ажлыг гүйцэтгэхээр гурваас дөрвөн удаа задгай сансарт ажиллах төлөвлөгөөтэй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.