“Тэс Петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн  газрын тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гал түймэр гарсан тухай мэдээлэл өнөөдөр буюу 12 дугаар сарын 01-ний өдрийн 09:21 цагт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Алба хаагчид 8 цаг гаруй хугацаанд ажиллаж, 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт бүрэн унтраалаа.

9i21yx 317608072 1146155889597219 9116313939424054968 n x974 1024x461

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2 сая литр /2000 м.куб/ шатахуун хадгалах багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 мянган литр /650 м.куб / АИ-92 шатахуун хадгалагдаж байсан.

Мөн савны зэргэлдээ байрлах 400 мянган литр /400 м.куб /-ийн багтаамжтай 6 ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд нийт 200 гаруй тн шатахуун хадгалагдаж байсан.

Түүнчлэн тус газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын техникийн инженерийн мэдээллээр гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр 3 ажилтан /нягтлан, нярав, харуул/ ажиллаж байсан бөгөөд дэлбэрэлт болоход нэг нь гадаргууд шидэгдсэн байсныг олж, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Хоёр иргэнийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

k7z29x 317338404 1164231627796703 4475570816352628531 n x974 1024x461

Дээрх гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Нисйлэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 140 гаруй алба хаагч,  гал түймэр унтраах үндсэн болон тусгай албаны 21 автомашин /гал унтраах үндсэн албаны 14, тусгай албаны 7, бусад зориулалтын 23 автомашин/ үүрэг гүйцэтгэлээ.

Мөн УБТЗ-ийн цэрэгжүүлсэн Онцгой байдлын албанаас 22 алба хаагч, гал унтраах галт тэрэг /60 тн усны нөөцтэй/ гарч ажилласан бол аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Дархан-Уул сумын ЗДТГ, Дархан-Ус суваг зэрэг нийт 6 байгууллага, аж, ахуйн нэгжийн 152 алба хаагч 30 автомашинтайгаар нэмэлтээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.