СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-01

Т.Аюурсайхан: Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч хураагдсан амины орон сууцад амьдарч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ. Тэрбээр Монголбанк арилжааны банкийг дампууруулдаг, өмч хөрөнгийг нь дээрэмддэг байдал үргэлжилсээр байна гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Монголбанк УИХ-ын өмнө ажлаа хариуцдаг байгууллага. Нийгмийн даатгалын сантай холбоотой Монголбанкны асуудал байна. Нийгмийн даатгалын сан нь нэг сая даатгуулагчтай хөдөлмөрчдийн мөнгө. 50 мянган ажил олгогч, 460 мянган тэтгэвэр авагчдын мөнгөн хөрөнгө юм. Энэ санг эрсдэлд оруулсан хүмүүст хариуцлага тооцож, Монголбанкны эрх хүлээн авагчийг УИХ-аас шалгах ёстой гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг Капитал банканд байсан ч дампуурсан. Ингээд 37 тэрбум төгрөг, 25 тэрбум төгрөгийн 78 нэр төрлийн хөрөнгийг хураан авсан. Найман удаагийн дуудлага худалдаагаар 17 тэрбум төгрөгийн үнэ бүхий 51 нэр төрлийн хөрөнгө нь огт зарагдахгүй байна. Гэсэн ч

Монголбанк арилжааны банкийг дампууруулдаг, өмч хөрөнгийг нь дээрэмддэг байдал үргэлжилсээр байна. Тухайлбал, Сэлх зусланд байрлах "Замбуулин" хотхоны гурван амины хаусыг Монголбанк өөрийн мэдэлдээ авч, өөрсдийн хөрөнгөөр их засвар, дотоод засал хийсэн байна.  100 тэрбумын асуудал зөвхөн нийгмийн даатгалын сан дээр яригдаж байгаа. Яагаад Монголбанкны эрх хүлээн авагчид дураараа аашилж, дур зоргоороо авч зарцуулж байдаг юм бэ. Бид энэ мөнгөө олж авмаар байна. УИХ-ын дарга энэ асуудлыг анхааралдаа авч өгөөч ээ гэж хүсмээр байна гэлээ.

Тус асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанктай холбоотой гомдлыг Эдийн засгийн байнгын хороо нэгтгэж шалгах үүрэг өгөв. 

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэн үүднээс Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй холбогдож энэ талаар лавлахад, "Танай мэдээллийн араас над руу Замбуулин хотхонд амьдарч байгаа нь үнэн үү? гэх асуултыг хэд хэдэн хүн тавиад байна. Миний хувьд Замбуулин гэж хотхон байтугай, Сэлх гэж хаана байдаг зусланг ч мэдэхгүй байна. Энэ бол ташаа мэдээлэл" гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.109

Ayursaikhan avilgachiin ooriinh ni hereg 5n tolgoin nuursnii hereg ni ilreh geed ard tumnii nudiig gurilaar huurch bna shdee icheechee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.