СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-28

🔴 СЭЛЭНГЭ: "Хөдөлмөрийн үр шимийн баяр" арга хэмжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод "Хөдөлмөрийн үр шимийн баяр" нэгдсэн арга хэмжээ өнөөдөр болж байна. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Ургамал газар тариалангийн ЭШХ-гийн захирал М.Бямбасүрэн, Тариаланчдын холбооны төлөөлөл, Сэлэнгэ аймгийн сумдын засаг дарга нар, тариаланч ногоочид оролцож байна.

Ургацын баяр хэмээн нэрлэж заншсан энэхүү "Хөдөлмөрийн үр шимийн баяр" нэгдсэн арга хэмжээг газар тариалангийн үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэн бүхнийг урамшуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

юм.

Сэлэнгэ аймгийн тариаланчдын хувьд энэ онд үр тариа 131.6 мянган га талбайгаас 183.8 мянган тонн, тэжээлийн ургамал 16 мянган га талбайгаас 28 мянган тонн, тосны ургамал 49.3 мянган га талбайгаас 23.5 мянган тонн төмс хүнсний ногоо, 5.8 мянган га талбайгаас 93.3 мянган тонн ургац хураан авчээ.

Түүнчлэн Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022" нэгдсэн арга хэмжээнд 32 нэр төрлийн хүнсний ногоо, 26 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр оролцож, нийслэлийн ард иргэдэд хямд, баталгаатай, эрүүл хүнсээ борлуулснаар 204 сая төгрөгийн ашиг олжээ.

Сэлэнгэ аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд 19 зорилтын хүрээнд 44 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Тус аймгийн хувьд цаашид улаанбуудай, төмс, хүнсний ногооны тариалалтыг одоо байгаагаас 10-20 хувь нэмэгдүүлэхийн тулд: 

1. Үрийн аж ахуйтай болох
2. Атар болон тэлж хагалах боломжтой газрын судалгааг сум бүрээр гаргаж, зохих дээд шатны байгууллагуудад өгч шийдвэрлүүлэн, талбайн хэмжээг нэмэгдүүлэх
3. Зоорь агуулгын хэмжээг нэмэгдүүлэх
4. Хүлэмжийн аж ахуйг бүсчлэн хөгжүүлэхийг зорьж байгааг онцоллоо.

Сэлэнгэ аймаг 2022 онд жимст цэцэрлэгийн 30.1 га талбайд шинээр чацаргана, үхрийн нүд, алим, чавга, бусад жимс жимсгэний нийт 39,900 ширхэг тарьц, суулгацыг тариалсан байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд Агро ойн аж ахуйг байгуулах, жимс, жимсгэний суулгац үржүүлгийн төв, цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулах зорилтуудыг хэрэгжүүлж эхэлжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.