СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-11-25

Ирэх даваа гарагт бүх шатны сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гарагт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, нийслэлийн зарим байгууллагын албан хаагчдын 60-аас доошгүй хувийг гэрээс нь ажиллуулах, тодорхой гудамж, замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах зэргээр зохицуулалт хийхээр боллоо.

Энэ бямба гарагаас эхлэн даваа гараг хүртэл буюу 36 цагийн турш цас орж, зарим газар 40 хэм хүртэл цочир хүйтэрнэ гэсэн урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн.

Олон улсад цаг уурын ноцтой өөрчлөлт гарах үед хүүхдийн аюулгүй байдлыг хамгийн чухалд тооцон, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг жишгээр болзошгүй эрсдэлээс бага насны хүүхдийг сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  энэхүү захирамжийг гаргаж буй.  

Цаг агаарын нөхцөл байдал хүндрэх үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүд бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Мөн эл өдөр замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурах тул энэ хугацаанд гудамж, замыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авна.

 

Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга

  • Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх;
  • Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладгаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулах;
  • Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;
  • Чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах;
  • Замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчилж, хязгаарласан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллах;
  • Замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдан ажиллах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тус өдөр зах, худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Мөн захирамжийн хүрээнд байгууллагын албан хаагчдын 50-иас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөж байна.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (20)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нийслэлийн иргэн
2 сарын өмнө
122.201.24.108

28-ны өдөр л цахим юмуу, 28-с хойш цахим бишүү? Тодорхой мэдээлэл хэрэгтэй бнаа

Sarigzuut
2 сарын өмнө
66.181.161.28

Хэдий хугацаагаар вэ

Зочин
2 сарын өмнө
202.126.90.151

demjjin

Зочин
2 сарын өмнө
203.91.115.49

Дэмжихгүй ээ.

Зочин
2 сарын өмнө
202.126.89.201

12 sariin 16n hurtel uu

Зочин
2 сарын өмнө
203.91.115.49

УБ ын эцэг эхчүүд ямар ядаргааиай юм бэ.хэн хөлдөж үхэх гээд бгаан бэ

Зочин
2 сарын өмнө
202.9.41.30

Энэ үнэн үү

Зочин
2 сарын өмнө
66.181.161.102

demjij bn

Зочин
2 сарын өмнө
202.126.89.217

Хэдий хүртэл вэ энэ яаг үнэн үү

Зочин
2 сарын өмнө
66.181.188.133

Tegii2

Эрдэнэцэцг
2 сарын өмнө
66.181.161.65

Сургуулийн хүүхдүүд чинь бичиг үсэг мэлэхгүй хичээл хоцрогдоод дууслаа амрахын хооронд

Оогий
2 сарын өмнө
64.119.25.181

Дэмжиж бна

Зочмн
2 сарын өмнө
202.126.90.60

Хөдөө орон нутгийн хүүхдүүд яах вэ? Хотоос илүү хөдөө орон нутгийн хүүхдүүд хэцүү ш дээ

Зочин.
2 сарын өмнө
202.21.109.85

Бага насны хүүхэдтэй эмэгтэй,ж/эмэггтэйчүүд цахимаар Гэртээ ажиллахад боложтойм биш үү!! Хичээл үзэж буй сурагчид анги танхимаар хичээл заалгавал,ядаж Үр дүнтэй шүү.

Зочин
2 сарын өмнө
103.57.92.120

Ter ni deer baihoo haniad shuuhnia elbeg bhd ger gertee tsahimaar orson ni deer bh

Зочин
2 сарын өмнө
66.181.161.41

Demjij baina

Зочин
2 сарын өмнө
66.181.161.41

Demjihgui ban huuhduudiin hicheel surlaga n mash ih hotsrogdoltoi baigaashdee!!

Зочин
2 сарын өмнө
66.181.161.41

Demjihgui ban huuhduudiin hicheel surlaga n mash ih hotsrogdoltoi baigaashdee!!

Зочин
2 сарын өмнө
66.181.161.41

Demjihgui ban huuhduudiin hicheel surlaga n mash ih hotsrogdoltoi baigaashdee!!

Зочин
2 сарын өмнө
66.181.161.41

Demjihgui ban huuhduudiin hicheel surlaga n mash ih hotsrogdoltoi baigaashdee!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.