СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШҮҮХ: Хариуцагч шүүх хуралдаанд ирэхгүй бол албадан ирүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Иргэн Б-ээс гаргасан нэхэмжлэлээр Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг шийдвэрлэхээр шүүх хэлэлцэх гэтэл хариуцагч иргэн Г хүндэтгэх шалтгаангүй хуралдаанд ирсэнгүй. 

Шүүхээс хуралдаан хэзээ, хаана болохыг өмнө нь иргэн Г-д мэдэгдсэн байсан аж.

Иймд нэхэмжлэгч Б нь хариуцагч Г-г албадан ирүүлэх хүсэлт гаргасан тул шүүгч үүнийг зөвшөөрч захирамж гаргасан.

Албадан ирүүлэх ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгаж, хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагаа явуулдаг байна.

Хариуцагчийг шүүх хуралдаанд албадан ирүүлэх шүүгчийн захирамжид хариуцагч гомдол гаргах эрхгүй ажээ.

Хураангуйг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.