Ирэх онд тэтгэвэртээ гарах хос байшингийнхаа нэг өрөөнд хясаан мөөгний хүлэмж байгуулжээ

Б.Чойжинжав, Ц.Уранчимэг нар ирэх жил тэтгэвэртээ гарах хос. Тэд өрхийн үйлдвэрлэлээ энэ зунаас эхлүүлсэн нь мөөгний хүлэмжийн аж ахуй байв.

Тэднийг тариалалтаа хийхээс өмнө мөөгний үр, хөрсийг бүлэг хүмүүс хамтран кластер байдлаар бэлтгэн өгдөг байна.

Мөөг тариалагч Ц.Уранчимэг: 

-Манайх аравдугаар сарын 1-нээс ургацаа хураан авч эхэлсэн. Мөөг хамгийн дээд тал нь 95 градусын чийгшилд байх ёстой. Импортын бус дотооддоо тариалсан химийн хольц, бордоогүй органик мөөгийг бид тариалж байна. Бидний тариалсан хясаан мөөгийг шөлтэй хоолонд мөн хачир болгож шарж, чанаж идэж болно. Мөн "Мөөжиг органик" фэйсбүүк хуудсаар холбогдон 91990901 дугаараар захиалан авах боломжтой. 

 гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.