СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сөүл хотын захиргаанд 4000 гаруй хүнийг сураггүй болсон гэж бүртгүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Өмнөд Солонгосын Сөүл хотын Итэвон дүүрэгт өнгөрөгч бямба гаргийн шөнө хэдэн арван мянган хүн Хэллоуины баяр тэмдэглэхээр цугларч, нарийнхан гудамжинд шахцалдаан, үймээн самуун үүссэний улмаас 154 хүн амиа алдсан билээ.

Тус улс даяар гашуудал зарлаж, эрх баригчид яаралтай мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлээд байгаа энэ үед зарим иргэн сураггүй алга болсон ойр дотны хүмүүсээ хайсаар байна. Сөүл хотын захиргаанд сураггүй алга болсон иргэдийн талаар 4000 гаруй дуудлага, мэдээлэл ирсэн гэжээ. Гэхдээ эдгээрийн дунд нэг хүний талаарх хэд хэдэн дуудлага байх боломжтой бөгөөд ихэнхийг нь одоо олж тогтоосон гэж албаныхан үзэж байна. аж.

Одоогийн байдлаар, амиа алдсан хохирогчдын нэгээс бусдыг нь тогтоосон гэж тус улсын Ерөнхий сайд Хан Дак Су өнөөдөр /2022.10.31/ өглөөний хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Мөн шархадсан хүний ​​тоо 133-д хүрээд буйгаас 37 нь хүнд шархадсан байна.

Ерөнхийлөгч Юн Сок Ёл Итэвоны байрлах Ёнсан дүүргийг гамшгийн онцгой бүс гэж зарлан, нас барагсдын хэн болохыг аль болох хурдан олж тогтоохыг албаныханд даалгасан. Мөн цаашид үүнтэй төстэй осол дахин гаргахгүйн тулд шинэ арга хэмжээ хэрэгжүүлэхээ амлаж, "Засгийн газар зөвхөн Хэллоуин төдийгүй орон нутгийн аливаа баяр ёслолын үеэр яаралтай хяналт шалгалт хийж, эмх замбараатай, аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийж ажиллана" хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.