СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгос цөмийн зэвсэг туршвал АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Хэрэв Умард Солонгос цөмийн зэвсгийн туршилт хийвэл АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд "урьд өмнө байгаагүй" цар хүрээний хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.

БНСУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Жу Хён Дун, Японы Гадаад хэргийн дэд сайд Такео Мори, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман нар өнөөдөр /2022.10.26/ Токио хотноо хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэр ноён Жу "Умард Солонгос улс долоо дахь удаагаа цөмийн туршилт хийсэн тохиолдолд урьд өмнө байгаагүй хэмжээний хариу арга хэмжээ авах шаардлагатай гэдэгт бид санал нэгдлээ" гэж тэмдэглэсэн байна.

билээ. Хатагтай Шерман Умард Солонгосыг өдөөн хатгалгаа нэн даруй зогсоохыг уриалаад, "АНУ өөрийн холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгосыг хамгаалахын тулд ердийн, цөмийн болон пуужингийн халдлагаас хамгаалах зэр зэвсэг зэрэг цэргийн бүх хүчин чадлаа ашиглана" гэж мэдэгджээ.

БНАСАУ энэ онд зэр зэвсгийн туршилтаа огцом нэмэгдүүлээд байгаа ба сүүлийн долоо хоногт ойрын болон дунд тусгалын хорь гаруй баллистик пуужин харвасны дотор нэг нь Японы дээгүүр нисэж өнгөрсөн. Тэгвэл Пёньян цөмийн цэнэгт хошуугаа жижгэрүүлж, хөөргөх технологио төрөлжүүлэн, пуужингийн хүчин чадлаа эрс дээшлүүлсэн гэж Японы тагнуулын албаныхан үзэж буйг тус улсын Батлан ​​хамгаалахын сайд Ясуказу Хамада дурдсан юм.

Эх сурвалж: AL JAZEERA

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.