СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-аас нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхийг хүсжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг аравдугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагаа, цар тахлаас үүдэлтэй хилийн боомтын хорио цээрийн асуудал, газрын тосны бүтээгдэхүүн болон тэсэрч дэлбэрэх бодисын нийлүүлэлтийн асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын эхэнд сайд Ж.Ганбаатар хилийн боомтын хорио цээрийн улмаас уул уурхайн салбарт хэрэглэгддэг бараа, материал, түүхий эд, бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлтэд хүндрэл учирсан хэвээр байгааг дурдаад цаашид боомтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд БНХАУ-ын талтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай албан уулзалтуудыг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн

Элчин сайд Цай Вэньруй Эрээн хотын химийн бодис хадгалах агуулахад өргөтгөл шинэчлэл хийгдэж буйтай холбоотойгоор бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг дурдаад, цаашид БНХАУ-аас тогтвортой, хэвийн нийлүүлэх, нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах талаар нарийвчлан судалж, холбогдох байгууллагуудад уламжлахаа мэдэгдсэн. Мөн юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.