СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт 2022 оны аравдугаар сарын 14-ний өдөр бараалхжээ.

Тэрбээр ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Монгол Улсын хувьд ХБНГУ нь Европ дахь гол түнш, гуравдагч хөрш тул хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэхийг зорьж буйгаа тэмдэглэжээ.

Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа Холбооны Ерөнхийлөгч илэрхийлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцолсон юм.

ХБНГУ гадаад улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааны шинэ боломж, замуудыг эрэлхийлж байгаа бөгөөд Азийн орнуудтай тухайлбал, Монгол Улстай харилцаагаа улам бүр өргөжүүлэхийг чухалчилж байна. Ирэх

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mongol hun
1 жилийн өмнө
64.119.18.87

Sudalj ireh turshlagaas n aij bn. 50 saya iin yorguili shigee yum yarih vii dee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.