СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралид үерийн улмаас гурван мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Австралийн гурван мужид их хэмжээний аадар бороо орж, үер буусны улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нэг хүн амиа алдаж, өөр нэг хүн сураггүй алга болсон бөгөөд дор хаяж 500 байшин усанд автжээ.

Австралийн хамгийн их хүн амтай хоёр дахь муж болох Виктория энэ долоо хоногт хамгийн их хохирол амсаж, нийслэл Мельбурн болон өөр хэд хэдэн хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн үерийн улмаас зарим замын хөдөлгөөн саатаж, сургуулиуд хаагдан, 3,000 байшин, аж ахуйн нэгжийн цахилгаан тасарчээ.

"Ла Нина" буюу Номхон далайн усны температурын өөрчлөлтийн улмаас Австрали даяар их хэмжээний үер бууж, улмаар энэ жил 20 гаруй хүн амь үрэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.