Хохирогч сурагчийн эгч: Хагалгааны өвдөлтөөсөө болоод дүү минь “Үхмээр байна” гэж уйлж байна

Нэр бүхий ЕБС-ийн 10 дугаар ангийн гурван сурагч доод ангийнхаа сурагч “Б”-г бүлэглэн зоджээ. Улмаар хохирогч хүүгийн хөлийн гурван яс нь бяцарч, хагалгаанд орсон байна.

Сурагч “Б” гар бөмбөгийн спортоор зургаан жилийн турш хичээллэж байгаа бөгөөд хөлдөө хүнд бэртэл авснаар тэмцээн уралдаанд орох боломжгүй болжээ. Гэр бүлийн зүгээс гомдолтой байгаа учир хуулийн байгууллагад хандсан ч насанд хүрээгүй гэх шалтгаанаар тухайн зодсон хүүхдүүдэд арга хэмжээ авах боломжгүй гэжээ.

.

Хохирогч хүүгийн эгчийн зүгээс “Сургуулийн нийгмийн ажилтан сурагчийнхаа үгийг сонсоод урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бол өнөөдөр нэг хүүхэд мөрөөдлөө орхих хэмжээний бие махбодиороо хохирох үйлдэл гарахгүй байсан” хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлж байна.

Сургуулийн орчинд хүүхдүүд нэгнээ дээрэлхэх үзэгдэл даамжирч, сэтгэл санаа, бие махбодоор хохироох хүчирхийлэл үйлдэж байгаа тул эцэг, эх, асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчид анхааралдаа авах шаардлагатай байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.