Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ арматурын төмрөнд толгойгоо сүлбүүлжээ
СХД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 48 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Мини каб” загварын автомашинтай барилгын арматур төмөр зангидсан суурь нүхэнд унаж, толгойн баруун дагз хэсгээрээ арматурын төмөрт нэвт сүлбүүлжээ.
Энэ тухай дуудлага Онцгой байдлын газарт есдүгээр сарын 27-ны өдрийн 01:16 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу очиход СХД-ийн иргэн М осолдсон байсныг 52 минут ажиллан, эсэн мэнд гаргаж, НТТТ-ийн эмч, тус дүүргийн Тээврийн Цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгчээ.
Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооч та автомашин жолоодохоос сэргийлэх хэрэгтэй ба замын хөдөлгөөний аюулгүй байдлыг чандлан сахихыг ТЦА-наас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.