"Би гар, хөлөө хугалах болно... Цэрэг татлагад өртөхгүйн тулд юуг ч хийж чадна"

Украины дайнд цэрэг татагдахгүй гэсэн орос эрчүүд хилийн боомт дээр дараалал үүсгэж, эх орноосоо дүрвэн гарахыг завдаж байна.

Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласан бөгөөд энэ удаад 300,000 иргэнийг хамруулахаа зарласан.

Хязгаарын бүс нутгаас нэг тосгоноос 200 хүн цэрэгт дайчлагдах үүрэгтэй.

Гэвч энэхүү зарлан дуудах мэдээллийн дараа орос эрчүүд хил залгаа бүс нутгууд руу дүрвэж эхэлсэн талаар Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэллээ. Гэвч "Байлдааны насны эрчүүд зугтаж байгаа тухай мэдээллийг хэтрүүлсэн" гэж Кремль үзэж байна.

Харамсалтай нь хил залгаа бүс нутгуудын хил дээр дайнаас зугтахыг оролдсон эрчүүдээр дүүрсэн олон км урт машины дараалал үүсчээ.

"Би гар, хөлөө хугалах болно... цэрэг татлагад өртөхгүйн тулд юуг ч хийж чадна"

Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эр "Ерөнхийлөгч Путины мэдэгдлийн дараа тэр даруй паспортоо шүүрч аваад хил рүү явсан" гэж ВВС-гийн сурвалжлагч Райхан Демитрид хэлжээ. 

Харин ОХУ-ын иргэн Олеся Герасименко "Би 26 настай докторант багш. Путиныг үг хэлэхийн өмнөх шөнө хүнсний бараа авахаар зогсож байтал иргэний хувцастай хоёр эрэгтэй ирж цэргийн бичиг баримт өгч гарын үсэг зурахыг шаардсан. Уг нь бол энэ удаагийн дайчилгаанд цэргийн алба хаасан, тусгай ур чадвар, байлдааны туршлагатай хүмүүсийг л дуудна гэж Кремль мэдэгдсэн. Гэвч надад ямар ч цэргийн туршлага байхгүй" хэмээн ярьжээ.

ХБНГУ: "Цэрэг татлагаас зугтсан оросуудыг эх орондоо хүлээж авах болно" 

20220429 ukraine russia 1 nyt ac

ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд Нэнси Фаезер "Хатуу хэлмэгдүүлэлт"-д өртөж буй орос иргэдийг хамгаалалт авах болно гэж пүрэв гарагт мэдэгдэв.

Харин ОХУ-тай ойролцоо Литва, Латви, Эстони, Чех улс дүрвэж буй оросуудад хоргодох байр санал болгохгүй гэж хэлжээ.

Орос иргэд визгүй гарах эрхтэй цөөн орны нэг бол Гүрж. Тус улстай хил залгаа Дээд Ларсын шалган нэвтрүүлэх боомт дахь автомашины дараалал 5км орчим байна гэж тооцоолсон бол өөр нэг хэсэг нь хилээр гарахад долоон цаг зарцуулсан гэж мэдэгджээ. Хэргийн газраас авсан видео бичлэг дээр зарим жолооч машинаа түр зогсоолд орхиод өөрсдөө хилээр гарч байгаа нь харагджээ.

Истанбул, Белград, Дубай зэрэг агаарын тээврийн бусад чиглэлд цэргийн дайчилгаа зарласны дараа тасалбарын үнэ огцом өсч, зарим чиглэлийн тийз бүрэн зарагдаж дууссан аж.

Эх сурвалж: Theguardian.com, BBC.COM

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.