СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Канберра хотын түүхэн барилгууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн  ойг тохиолдуулан Австралийн нийслэл Канберра хотын түүхэн барилгууд болох Парламентын хуучин ордон болон Үндэсний хонхот цамхгийг есдүгээр сарын 15-ны орой Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтүүлжээ.

Монгол болон Австралийн Холбооны Улс 1972 оны есдүгээр сарын 15-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө улс төр, батлан хамгаалах, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна хэмээн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.