СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-тай хамтран эрүүл мэнд, байгаль орчны урт хугацааны төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ассемблейн дэд дарга Ким Ён Жү-ийн санаачилгаар 2022 оны 09 сарын 02-ны өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн ордонд “Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, шийдвэрлэх гарц” сэдэвт мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт БНСУ-ын эрүүл мэнд, байгаль орчны салбарын мэргэжлийн судлаач эмч болон Мэргэжлээс шалтгаалах өвчин, орчны өвчин судлалын төв, Хөдөлмөрийн эрүүл ахуй судалгааны хүрээлэнгийн удирдлагууд илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, түүнээс үүдэлтэй өвчлөлийн төлөв байдлын талаар танилцуулав.

Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний явцын талаар мэдээлэл өглөө.

Цаашид Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг эрүүл мэнд, байгаль орчны салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх болон  үр дүнд  хүрэх боломжтой арга замыг эрэлхийлэх зорилготой мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг байгуулахаар боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.