СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Батцэцэг: Транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-тай хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлд өгсөн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, ноёд хатагтай Та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 2022 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 20 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, улам бүр бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр Салөмсай Гуммасит Сайдтай бүтээлч, найрсаг, халуун дотно уур амьсгалд үр дүнтэй яриа хэлэлцээ хийлээ.

Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг.

АСЕАН-ы гишүүн Лаос Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Энэ хүрээнд Монгол, Лаосын харилцааны чухал механизм болох

Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал нэгдэж, “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНАЛАУ-ын шинэ Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтцийн салбарт үр ашигтай хамтран ажиллах, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцлоо.

Иймд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний дотор органик хоол хүнсний бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хэлбэрээр тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж цаашид ч энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.

Иймд Монгол, Лаос, Хятадын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хүчин чармайлт гарган ажиллах талаар тохиролцлоо.

Манай хоёр улс эрүүл мэндийн салбарт нягт хамтран ажиллаж ирсэн. БНАЛАУ-ын Сиенгхуанг мужид байгуулагдсан Монгол, Лаосын “Найрамдал” эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг үргэлжлүүлэн ажиллуулж, харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Манай улсын “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг лаосын тал дэмжиж, ой моджуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.

БНАЛАУ нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах олон талт хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Цаашид ч тус төвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.

Айлчлалын үеэр “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон

Өнөөдрийн хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам үр өгөөжтэй үргэлжлэнэ гэдэгт итгэл төгс байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.