ЗААВАР: Энэ жилийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэл хэрхэн явагдах вэ?

Цэцэрлэгийн элсэлтийг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулахаар болсон билээ. 

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.

Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна. Үүнд:

  • Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт хүлээн авах хугацаа:
  1. VIII/10-24
  2. IX/10-25
  3. X/03-24
  • Хүсэлтийг хүлээн авч цэцэрлэгт хуваарилах хугацаа:
  1. VIII/25-26
  2. IX/26-27
  3. X/25-26
  • Элсэн орсон суралцагчдын бүртгэлийг баталгаажуулах хугацаа:
  1. VIII/26-IX/09
  2. IX/27-30
  3. X/26-31

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД:

  • Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана
  • Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна
  • Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.

298031710 184953940581209 1582542967760227367 n

298100527 184953913914545 3147246434550756621 n

298407231 184953903914546 3138486234260080101 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.