СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-07

Барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм дүрмийн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Барилгын салбарт мөрдөж буй стандарт норм дүрмийг шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах тухай хэлэлцжээ.

Нийслэлийн хэмжээнд барилга барьж эхлэхээс ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд нийтдээ 33 хууль, 26 дүрэм, 86 стандарт мөрдөгдөж байна. Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа 702 стандарт, 619 норм, дүрэм, 57 журмыг мөрдөж ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын холбогдох ажилтнуудаас нийтдээ 219 стандарт, 80 барилгын норм, дүрмийг шинэчлэх, 39 стандартыг шинээр боловсруулах санал гарчээ. Саналуудыг нэгтгэн хянаж, 86 үндэсний стандарт, барилгын 80 норм, дүрмийг шинэчлэн боловсруулахаар Стандарт хэмжилзүйн газар, Барилгын хөгжлийн төвд саналаа хүргүүлжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд иргэдийн аж. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгамдаж буйг Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам тодотгов. Нөгөөтээгүүр, барилга байгууламж, зураг төслийн чанарыг дээшлүүлэх, бүтээн байгуулалтын ажлын хяналтыг сайжруулах, тохижилт бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөх зэрэг саналыг мөн хэлж байлаа.

51 ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ БҮРЭН ХИЙГДЖЭЭ

Газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөхөд гарч буй хүндрэлтэй асуудлыг Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалт өрнөхтэй зэрэгцэн газар чөлөөлөлтийн асуудал хөндөгддөг. 2022 оны бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн газрыг  чөлөөлөх ажил нийслэлийн хэмжээнд  ид өрнөж байна. Нийслэлд баригдаж буй авто замын байгууламжийн 34 ажлын нөлөөлөлд 443 нэгж талбар, сургууль цэцэрлэгийн барилгын 14 ажлын нөлөөлөлд 119 нэгж талбар, эмнэлэг, хорооны цогцолборын барилга байгууламжийн ажлын нөлөөлөлд өртсөн тав, нийтдээ 172 нэгж талбарыг чөлөөлөх юм байна. Эдгээрээс 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгдээд байгаа юм.

Иргэн, аж ахуйн нэгжийн ашиглах, эзэмших эрх бүхий газруудыг чөлөөлөхдөө тодорхой үнэ хөлс олгодог. Гэтэл энэхүү үнэлгээ нь зах зээлийн үнээс эрс ялгаатай төдийгүй эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ ч адилгүй байдаг аж. Мөн тухайн газартаа олон жил суурьшсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй иргэд цөөн боловч байсаар байна. Үүнээс үүдэн газар чөлөөлөлтөд багагүй бэрхшээл үүсдэг гэдгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.   

Сүүлийн жилүүдэд шинээр баригдсан зарим барилгууд нь цэвдэгтэй газарт баригдсан болон барилгын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүйгээс цууралт үүссэн, хана туурга нь хагарсан гэх мэт зөрчил мөн байсаар байна.  Багахангайн Эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн ЗДТГ, Баянгол хүүхдийн зуслан ОНӨТҮГ, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төв, Энэрэл эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн Хүрээ амаржих газар, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Хан-Уул дүүргийн 165 дугаар цэцэрлэг, 59, 63 дугаар сургууль зэргийг дурдаж байлаа. Дүгнүүлсэн байгууллагын 292 буюу 53.9 хувь нь эзэмшил газраа баталгаажуулсан, газартай холбоотой ямар нэгэн зөрчилгүй байжээ.

Цаашид гэрээний биелэлтийн дүнгээр ажил сайжруулах үнэлгээ авсан, гэрээний үүргийн биелэлтээ дүгнүүлээгүй хуулийн этгээдэд сануулах арга хэмжээ авах, нийслэлийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, байнгын ашиглалтад хүлээн авсан ч нийслэлийн өмчид бүртгэгдээгүй барилга байгууламжуудыг бүртгэлд тусгах, нийслэлийн өмчит байгууллагуудын эзэмшил газрыг шинэчилсэн бүртгэлд түргэн шуурхай хамруулах зэрэг ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.