СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-22

LIVE: Оюутолгой ордын хөрөнгө оруулагч нартай хийсэн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит /2022.06.22/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн О.Бямбагэрэл танилцууллаа.

ЗГ-ын ХМОНХГ-ын мэргэжилтэн О.Бямбагэрэл:

- Улсын Их Хурлын 103 дугаар тогтоол буюу Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. УИХ-ын 92 дугаар тогтоолыг Засгийн газар амжилттай хэрэгжүүлж Оюутолгойн хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийж, 92 дугаар тогтоол хангагдсан. Үүний дараа УИХ 103 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоол нь ЗГ, Оюутолгойн хөрөнгө оруулагч нартай хийсэн хэлэлцээг бодит ажил хэрэг болгож хэрэгжилтийн хангах юм.

Ажлын хэсэгт ХЗДХ-иын сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар багтсан.

Мөн. Энэхүү нэмэлт тээвэрлэлтийн эхлүүлснээр Гашуунсухайт-Ганцмод боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая.тонноор нэмэгдэх боломж бүрдэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг тээвэрлэлтийг 7 дугаар сарын 5-ны дотор эхлүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Автомат удирдлагатай энэ тээврийн хэрэгсэл нь Шивээхүрээ-Сэхээ, Ханги-Мандал боомтуудад үргэлжлэн хэрэгжинэ гэв

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.