Нэгнийгээ бүлэглэн зодсон хүүхдүүдийг хайж байна

Цахим орчинд тавигдсан нэгнийгээ бүлэглэн зодож байгаа өсвөр насны хүүхдүүдийн бичлэг олны дургүйцлийг хүргээд байна.

Хэсэг бүлэг хүүхдүүд нэгнийгээ доромжилж, бүлэглэн зодож байгаагаа бичлэг хийн, цахим орчинд байршуулжээ. Тэгвэл ЦЕГ-аас тухайн хэрэг дээр шалгалт хийхээр хүүхдүүдийг хайж эхэлсэн байна. Одоогоор бичлэг дээр гарч байгаа зодсон болон зодуулсан хүүхдүүд олдоогүй хэмээн мэдээлэл өглөө. Хохирогч хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ямар нэгэн мэдээлэл цагдаагийн байгууллагад байхгүй байгаа аж.

Тухайн хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн тавдугаар сард болсон гэх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.