СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө завшсан ННҮГ-ын удирдлагын хэргийг шийдвэрлүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч асан Д.Энхжаргал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж шүүгч Д.Ренчинхорол гаргасан юм.

Тэгвэл түүний захирамжийг НПГ-ын хяналтын прокурор Б.Мөнгөншагай эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхээр дээрх хоёр албан тушаалтанд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.

ННҮГ-ын дарга асан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Энхжаргал нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 оны есдүгээр сард саатуулан, “Хангарди” ордон дахь албан өрөөнд нь нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтууд, нэлээд их хэмжээний бэлэн мөнгө хураасныг бид цаг тухайд нь мэдээлсэн. Уг хэргийг мөрдөгчид хоёр жил орчим шалган, эдийн засгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан, хохирлын хэмжээг тооцуулж, НПГ-т хүргүүлэн, улмаар 2019 оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс буцаасан юм.

. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, тухайн байгууллагад ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудынхаа хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлж өөрсдөө завшсан хэрэгт холбогдуулсан юм. Тодруулбал, ах дүүсийнхээ буюу хамаарал бүхий хүмүүсийн “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх зэрэг компанийн дансаар 100 гаруй удаагийн үйлдлээр 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан гэж яллагдагчаар тооцсон билээ.

Г.РАВЖАА

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Uba
1 жилийн өмнө
202.55.188.101

Сэтгэлгүй новшнууд энэ мэтийн хүмүүсийг төрд ажиллах эрхийг насаар нь хас 1, 2 хүн шийтгээд эрхээр хаширна

Зочин
1 жилийн өмнө
192.82.90.142

төрд дандаа ийм шуналын хүүдийнүүд ажилладаг

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.237

Ийм нөхдүүдийг бүх хөрөнгийг хурааж ялыг нь эдлүүлэххэрэгтэй.Гэвч шүүхийнбайгууллага маань найдваргүй шүү дээ.Жирийн иргэдэд хатуу ханддаг.

Зочин
1 жилийн өмнө
103.229.122.112

Энэ юу ч биш АМГТГ-ын Олборлолтын хэлтсийн дарга С.Пүрэвжав Дорнод амйгийн Хятадын Дачин тамсаг газрын тосны компаниас 10ш Ланд круйзер 200 машин хахуульд авч түүнээс 5ш буцаагаад тэднийд түрээслэж байгаа талаар хамт ажилладаг нөхөд нь ярьж байх юм.АТГ мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй байж иржээ. Учир нь эцэг нь АТГ дарга байсан Санграгчаа юм байна.

Зочин
1 жилийн өмнө
103.229.120.254

Шүүхийг цэвэрлээчээ буцаадаг шүүгчийг шалгаач. Сүхбаатар дүүргийн Болдбаатар гэж лифтний шүүгчийг шалгаж хариуцлага тооцоочээ! Зөндөө авлига авсан нь тогтоогдоо биздэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.