? Х.Баттулгын Баянгол зочид буудалд байрладаг БНХАУ-ын “ХКҮ” компанийн байранд ЭЦГ-аас нэгжлэг хийж байна
Цахим сүлжээнд “Эмээлтэд мах бэлтгэдэг “Эм Ди Си Пи” ХХК нь маханд химийн бодис хийдэг” гэх мэдээлэл түгсэн. Тус мэдээллийн мөрөөр уг компанийн агуулахад хийсэн үзлэгээр 150 орчим тонн дулааны аргаар боловсруулсан мах олджээ. Уг махны хайрцаг дээр “ХКҮ” ХХК-ийн шошго байсан аж. “ХКҮ” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан. Тус компанийг Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын эгч Х.Цэндбаяр 100 хувь эзэмшдэг байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эзэмшлийн Баянгол гол зочид буудалд байрладаг БНХАУ-ын “ХКҮ” компанийн байранд яг одоо ЭЦГ-аас нэгжлэг хийж байна. ЭЦГ-аас цаашлаад Эмээлт дэх үйлдвэрүүд болон томоохон үйлдвэрүүдэд шалгалт хийнэ гэж мэдэгдэж байсан билээ.
Манай сурвалжлах баг газар дээрээс нь шууд дамжуулалтыг тун удахгүй хийнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.