СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхлэгч залууст гарааны санхүүжилт олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас есөн дүүргийн шилдэг старт-ап шалгаруулах уралдааныг зарлалаа.

Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхлэгч залууст гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлэх, бизнес санааг нь сурталчлан таниулах, дэмжих зорилгоор тус уралдааныг зарлаж байна.

Уралдаанд шинэлэг санаа бүхий старт-ап бизнесээ эхлүүлж буй 15-34 насны залуус, МСҮТ-ийн суралцагч, гарааны бизнес эрхлэгчид, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ямар нэгэн санхүүжилт авч байгаагүй старт-апууд хамрагдах боломжтой юм.

Шилдэг старт-ап шалгаруулах тус уралдааныг “Стартап Маркетинг Спэйс” ХХК, “Стартап Монгол” ТББ, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд уралдаанд бүртгүүлсэн залуусын дунд сургалт зохион байгуулж, хурдасгуур хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ.

Уралдаанд оролцох хүсэлтэй залуусыг зургадугаар сарын 12-ныг хүртэл бүртгэх бөгөөд долдугаар сарын 3-нд эцсийн шатны шалгаруулалт болно. Дүүрэг бүрээс шалгарсан хоёр багт тус бүр 10 сая  төгрөгийн санхүүжилт олгох юм. Уралдаанд ЭНЭХҮҮ  холбоосоор бүртгүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9019-5391, 8677-8608, 9934-1676 дугаараас лавлаарай.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.