Оросын цэргүүд Донбассын 40 гаруй хот руу довтолжээ

ОХУ-ын цэргийн хүчин Украины зүүн хэсгийн Донбасс бүс нутгийн 40 гаруй хот руу дайрсан гэж Украины арми мэдэгджээ.

Тодруулбал, "Эзлэн түрэмгийлэгчид Донецк, Луганск мужийн 40 гаруй хот руу гал нээсний улмаас энгийн иргэдийн оршин суудаг 47 суурин газар сүйрсний дунд 38 орон сууцны барилга, нэг сургууль байсан. Пуужингийн халдлагуудад өртсөн таван энгийн иргэн амиа алдаж, 12 хүн шархадсан" хэмээн Украины зэвсэгт хүчний хамтарсан ажлын хэсэг мэдээлсэн юм.

Оросын арми өнгөрсөн сараас хойш Донбасс хэсгийг бүрэн хяналтдаа оруулахын тулд хүчээ дайчилж байгаа билээ. аж. Хэрэв тэд Украины цэргүүдийг буулган авч чадвал Кремлийн дайны гол байнуудын нэг болох Луганск муж бүхэлдээ Оросын хяналтад шилжих юм.

Тэгвэл украйнчуудын мэдэлд байгаа зарим хэсгийг тус улсын бусад бүс нутагтай холбосон чухал замыг Оросын арми хаасан гэх мэдээлэл тархаад байгаа ч Украины эрх баригчид үүнийг няцаажээ.

AP22077386333149

7edd6596 fa95 42e1 8d24 a2b24c3fa650

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.