СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-14

Нийслэлийн гол болон туслах 14 гудамж замыг шинэчилнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэлийн Замын хөгжлийн газар авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд энэ онд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчилнэ.

Тус ажлыг өнгөрөгч баасан гаргаас эхлүүлсэн бөгөөд Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо "Тэди" төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлтийн ажлыг 6 дугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэхээр төлөвлөжээ.

. Тухайлбал, Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуулын уулзвар хүртэл авто замыг 2004 онд шинэчилснээс хойш ээлжит засвар хийгээгүй. Эдгээр зам бүтцийн эвдрэлд орсон учир нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм.

Зам шинэчлэх байршлуудыг танилцуулж байна:

1. Ногоон нуурын гудамжны авто зам /СБД/

2. Намъянжугийн гудамжны авто зам /БЗД/

3. Гэсэр сүмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх авто зам /БГД, ЧД/

4. Их сургуулийн гудамжны авто зам /СБД/

5. Ж.Самбуугийн гудамжны авто зам /ЧД/

6. Баруун Сэлбийн гудамжны авто зам /ЧД/

7. Н.Содномын гудамжны авто зам /СБД/

8. 31 дүгээр хорооны авто зам /СХД/

9. Усны гудамжны авто зам /СБД/

10. Амарсанаагийн гудамж /БГД/

11. Партизаны гудамжны авто зам /СБД/

12. С.Чоймболын гудамжны авто зам /ЧД/

13. Ж.Батмөнхийн гудамжны авто зам /СБД/

14. Хилчний гудамжны авто зам /БЗД/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.