Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийтийн хөлбөмбөг" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилтууд болон "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийтийн хөлбөмбөг" хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхээр болжээ.

Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачилсан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит хөтөлбөрийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хөлбөмбөгийн спорт нь олимпын наадмын адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болдог, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй "хаан спорт" гэдгийг онцолсон юм.

280265439 5057886550913015 8943808860834738502 n 1536x1025

Мөн хөлбөмбөгөөр хичээллэгч хүүхэд, багачууд клубээрээ дамжуулан "Үндэсний шигшээ баг"-т тоглох, мэргэжлийн өндөр чансаатай тамирчид төрөн гарах, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгах үүд хаалга нээгдэнэ гэдэгт итгэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлжээ.

"НИЙТИЙН ХӨЛ БӨМБӨГ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:

  • Ерөнхий боловсролын сургуулиудын дунд охид, хөвгүүдийн ангилал бүхий "Мөрөөдлийн гоол" тэмцээнийг жил бүр зохион байгуулах;
  • ;
  • Хөлбөмбөгөөр дамжуулан дэлхий дахинд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах, хөлбөмбөгийн спортыг дэмжих "Хамтын ажиллагаа, түншлэл" хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • 21 аймаг, 9 дүүргийн шигшээ баг оролцдог "Үндэсний цом" тэмцээнийг өргөжүүлэх;
  • Ерөнхий боловсролын сургуулиудад "Дасгалжуулагч багшийн боловсрол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг 2027 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

280248966 756894509001784 3765582580228239210 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.