СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-14

Элчин сайд Л.Болд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсаас Нидерландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм-Александарт энэ сарын 11-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаанд уламжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм-Александр Элчин сайд Л.Болдод үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд нь баяр хүргэж, түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр талын харилцаа гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.