СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэрэмжлүүлэг: Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэрийг барьж залилан хийжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дараах мэдэгдлийг гаргажээ. 

Тус газрын албан хаагчийн нэрийг ашиглан тодорхой нэр бүхий Аж ахуй нэгж байгууллагаас мөнгө нэхсэн хууль бус үйлдэл гарсантай холбогдуулж уг асуудлыг шалгуулахаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт албан бичгээр хандаад байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус удирдамжтай шалгалт хийдэг ба зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо тухайн аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг болно.

Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллага, Та бүхэн Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгтэй хамааралтай асуудлаар 7012-8012 тоот утсанд хандан гомдол, мэдээллийг өгч хамтран ажиллахыг хүсье гэжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.