Э.Бат-Үүл: Д.Сосорбарам руу шившлэгтэй нунтаг цацсан

Өнөөдөр /2022.05.12/ С.Эрдэнийн Ардчилсан намаас "Монголоо Беларус болгохгүй" хөдөлгөөний талаар болон цаг үеийн зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус хэвлэлийн хуралд Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам оролцож, байр сууриа илэрхийллээ.

280708486 316553057306509 4480513798874123537 n

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам: 

-Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгөө дуусаг. . Хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн эрх чөлөөт капиталист тогтолцоог бий болгоод өгөөч. Үнэт зүйл чиглэл зорилгодоо хариуцлагатай хандаж, нэгдмээр байна.

Миний хувьд хань болъё. Төрд нэг ч өмч байлгахгүйгээр бүгдийг нь эрэмбэ дараатай хувьчлаад цаашаа явъя. Үндсэн хууль бол төрд олгосон эрх дарх ямба биш. Харин төрийн хүчирхийллээс иргэдээ хамгаалах ёстой хууль. Алдаж байж онодог. Бие биедээ битгий хатуурх. Одоо нэгдье. Өнөөдрөөс эхлээд амьсгаа хураах хүртлээ би энэ үзэл санаатайгаа хамт байна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.БАТ-ҮҮЛ:

-Намынхаа залуучууд, төөрөлдөж яваа гишүүдийг Д.Сосорбарам ахынхаа мөрөөр намдаа эргэж ирээрэй гэж уриалж байна. Сүүлийн сар орчмын хугацаанд Монгол Улсын тусгаар тогтносон байдлыг үл хүндэтгэх байдал газар авах боллоо. ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Гадаад Харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нарын тэргүүлсэн бүлэглэл бий болоод үйл ажиллагаа нь улам эрчимжиж байна. Миний нэрлэж байгаагаар .

Ямар ч Элчин сайд улс орны хэрэгт бүдүүлгээр оролцож байсан жишиг дэлхийд байхгүй. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн Монголын ард түмнийг Владимир Путинээр айлгах гэж оролдсон. Ерөнхийлөгч асан Х.Баттулга ОХУ-ын ялалтын баярыг түрэмгийллийн баяр болгон хувиргаж байхад хүндэтгэл үзүүлсэн. Илтэд өдөөн хатгасан үйл ажиллагаа явагдсан. Өчигдөр олон зүйлийн зангилаа харагдсан. .

Монголчууд ингэж доромжлуулахгүй. Хэлмэгдсэн хүмүүс биднийг эрх чөлөөтэй амьдраасай гэж амь насаа өргөсөн. Тавдугаар сарын 25-ны 11:00 цагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үл тоомсорлож байгаа хүмүүст өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэх цуглаан хийнэ. Бид дахиж колоничлогдохгүй гэдгээ илэрхийлнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооны дарга Х.Алтанхуяг:

280575531 316564650638683 3010600591204487297 n

-Улс төрийн ээдрээтэй цаг мөчид АН-ын Дотоод сонгууль давхцаж байна. Өнгөрсөн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний Бодлогын Хорооны ээлжит эргэлтийн сонгууль /ротаци/-ийн товийг зарласан байгаа. Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 15 ны хооронд ҮБХ-ны гишүүдийн бүртгэл явагдана. Сурталчилгааны хугацаа 2022 оны 05 сарын 16-27-ны хооронд явагдаж 29-ний өдөр санал хураалт явагдаж дуусгавар болно. Нийт ҮБХ-ны гишүүний 304 суудлаас 123 суудал дээр эргэлтийн ротаци явагдана. Ардчилсан намын нийт гишүүддээ хандан уриалахад ҮБХ-ны гишүүний эргэлтийн ротацид оролцож, өрсөлдөхийг хүсвэл Ардчилсан намын төв байрны 3 давхар, Дотоод сонгуулийн Хороон дээр ирж бүртгүүлэхийг урьж байна.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

280743886 316556213972860 3589045328339665083 n

-Ардчилсан нам эхлээд намын гол уураг тархи болсон ҮБХ-ны төлөөллийн байгууллагаа шинэчлэх ажил руу орж байгаа. Мөн улс төрийн зөвлөлийг шинэчлэн байгуулах шаардлагатай. Одоогийн улс төрийн зөвлөл нь үндэсний хэмжээнд манлайлал хийдэггүй, бодлого ярьдаггүй хүмүүсийн цугларал болчихоод байгаа юм. Бодлогын нам болж өөрчлөгдөж байгаа тул энэ чиглэл рүүгээ бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт хийх ёстой. Хоёр журмаа шинэчилж УДШ-д хүргүүлсэн. Эргэлтийн сонгуулийг зарлаж, энэ сарын сүүл гэхэд ҮБХ цэгцэрнэ. Үүний дараа намын даргын асуудал яригдана.

Нэгдүгээрт, Монгол Улсын Еөнхийлөгчид хандаж санал солилцох хүсэлт тавина. Учир нь Монгол Улсаа зүрхэндээ багтааж харах ёстой цорын ганц албан тушаалтан. Ерөнхийлөгч ардчилсан Үндсэн хуульдаа үнэнч байна гэж тангараг өргөсөн. Ардчилсан Үндсэн хуулийн цаана Монгол Улс байдаг учир Ардчилсан намын тулгуур багануудтай албан ёсоор уулзана гэсэн хүлээлттэй байгаа.  Ардчилсан намын удирдлагуудтай саяхан уулзахдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын ирээдүй, геополитикийн талаар зөвлөлдөхгүй бол болохгүй байгааг хэлж байсан. Засгийн газар улс төрийн галаа намжааж чадахгүй байгаа учраас Монголын ирээдүйг том зургаар харж чадахаа больсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, ёс суртахууны үүргийн хувьд хариуцлага хүлээнэ гэж найдаж байна.

Хоёрдугаарт, Улсын дээд шүүхэд хандаж мэдээлэл хийнэ. Ардчилсан Үндсэн хуулийн хувьд Дээд шүүх эрх мэдлийг олж авсан. Үндсэн хууль болон бусад хуульд Дээд шүүх захирагдах үүрэгтэй. 2017 онд Ардчилсан намын үзэл баримтлалыг бүртгэж баталсан. Баталсан үзэл баримтлалын дагуу ардчилсан засаглалтай, хувь хүний үзэл баримтлалыг дээдэлсэн парламентын засаглалд тууштай байна гэж зарласан. Гэтэл энэ үнэт зүйлийн эсрэг үйл ажиллагаа явуулж ирсэн хүний эсрэг хатуу байр суурьтай зогсох ёстой. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд баталсан дүрмийн дагуу Ардчилсан нам зохион байгуулалтаа хийж яваа билээ. Иймээс Ардчилсан намын эсрэг явж байгаа хүмүүст зориулсан үйл ажиллагаа хийхгүй байх гэж найдаж байна.

Гуравдугаарт, Нийт намын дэмжигчдэдээ зориулан Ардчилсан нам үндэсний ухамсар, үндэсний эрх чөлөөгөө хамгаалах үзэлтэй босч ирсэн. 1911 онд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулаад ёс суртахууны хувьд өмгөөлж чадаагүй. Иймээс бид нам гүрнээ, удирдагчдаа хэлмэгдүүлэлт рүү түлхэж хаясан. Энэ гашуун сургамж дээр үндэслэн 1990 онд ардчилсан хувьсгалыг Монголд авчирсан. Тусгаар Монгол байж аливаа асуудлыг шийддэг байх гэж ардчилсан үнэт зүйлсийг батлуулсан юм. Энэ үнэт зүйлийг тээж Ардчилсан нам байгуулагдсан учир гишүүддээ хандан үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдье гэж уриалж байна. Бидний эргэн тойронд зэр зэвсгийн болоод, оюун санааны гэсэн хоёр хүчин зэрэгцэн оршиж байгаа ч алсдаа оюун санааны хүчин дийлнэ гэдэгт итгэдэг. Тийм учир нийт гишүүдэд үнэт зүйл оюун санааны хүчинд нэгдье гэж уриалж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.