Украины цэргүүд Харьков хотыг чөлөөлж байна
Украины зэвсэгт хүчин Харьков хотын хойд болон зүүн хойд хэсэгт орших тосгонуудыг чөлөөлж, Оросын цэргүүдийг хил рүү түрэн гаргаж байгаа гэж мэдэгджээ.
Энэхүү хариу довтолгоо нь дайны эрчийг өөрчилж, Оросын цэргийн хүчний гол зорилгод аюул учруулж болзошгүй байна. Сарын өмнө орос цэргүүд Харьковт урагшилж, тогтмол халдлага үлдсэний улмаас гудамж талбай, байшин барилга, орон сууцны хорооллууд бүхэлдээ сүйрсэн билээ. Харин одоо Украины цэргүүд хотыг эргүүлэн авах болсон нь Оросын армийн хангамжийн шугамд аюул учруулж болзошгүй бөгөөд улмаар Донбасс дахь тулаанд нөлөөлөх юм.
ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украины хариу үйлдлийн төвд Руска Лозова тосгон байсан бөгөөд орон нутгийн цэргийн ахлах командлагчдын удирдсан хамтарсан хүчин чармайлтаар саяхан тус бүсийг чөлөөлсөн байна. Украины цэргүүд оросуудыг 32 км фронтын шугамын дагуу түлхэн гаргахаар тэмцэж байгаа аж. Гэхдээ ОХУ-ын хил дагуух Белгород хотод цэргүүд сөрөг довтолгоо хийхээр цугларч байгааг ажиглагчид мэдээлжээ.
Руска Лозова тосгоны оршин суугчид хязгаарлагдмал эрчим хүч, ус, хоол хүнстэй болсноос гадна огт утас, интернетгүй нөхцөл байдалд гацан, Харьков хотын бусад хэсгээс тусгаарлагдаад байсан юм. Харин ойролцоох ой, толгодоос Оросын их буунууд тасралтгүй буудсаар байжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.