? LIVE: Н.Түвшинбаярын хэргийг шүүх шүүгчид нөлөөлөх гэж оролдсон үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулна
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал ямар шалтгаанаар хойшилсон талаар ийн мэдээллээ.
Хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээгээр шүүгчид нөлөөлөхийг оролдсон мэдээлэл удаа дараа гарсныг ШЕЗ-д хүргүүлж, улмаар цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор даргалагч шүүгч Д.Доржсүрэн өнөөдөр татгалзсанаар шүүх хуралд оролцох шүүгч /автомат системээр/ болон товыг жич зарлахаар болов.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдээлж буйгаар "Н.Түвшинбаярын зүгээс шүүгчид нөлөөлсөн" гэж хэлсэнгүй, гэлээ гэхдээ ийм оролдлого хийгдсэн гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.