АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-12

ЦУОШГ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар сэрүүвтэр байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

Өнөөдөр /2022.05.12/ нийслэл хот орчмоор өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Багануур орчмоор: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор -3-2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар хур тунадас орж, говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.

Тавдугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.55.188.120

Цаг агаарын мэдээ сонсох дуртай. Амжилт хүсье

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.