ЗАСГИЙН ГАЗАР: Дэд дарга, орлогч, зөвлөхүүдийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.11/ болж гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Хөгжлийн банканд 2023 оны хоёрдугаар сард төлөх 500 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөг, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30 тэрбум иен, мөн 713 тэрбум төгрөгийн өр байна. Үүнээс Засгийн газрын баталгаагаар авсан "Самурай" бондын төлбөрийг Хөгжлийн банк төлж чадахгүй бол Засгийн газраас төлөх эрсдэл үүсээд байгаа гэв.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ, шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийн явц, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн 15 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл, арга хэмжээ зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэж байна.
Энэ дотор шийдвэрлэсэн бас нэгэн чухал асуудал нь "Төрийн хэмнэлтийн тухай хууль"-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн өмчит байгууллагын дэд дарга, орлогч, зөвлөхүүдийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.