Нэг сая төгрөгөөс доош орлоготой иргэн НДШ-ийн 50 хувийн буцаалтаа ирэх сараас авна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2022.04.20/ нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн 50 хувийн буцаан олголтыг ирэх сараас эхлэн олгох хуулийн төслийг эцэслэн баталсан.
Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг тавдугаар сараас эхлэн он дуустал буцаан авах юм. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт олгоно.
Буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй.
НДШ-ийн 50 хувийн буцаалтыг Нийгмийн даатгалын сангаас бус улсын төсвөөс олгохоор тусгасан аж. Урьдчилсан тооцооллоор даатгуулагчдын 70 хувь хамрагдаж, нийт 170 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулна. Үүний 150 тэрбумыг энэ жилийн төсөвт тусгахаар тооцоолсон. Тавдугаар сард иргэн НДШ төлнө. Улмаар зургадугаар сард төлсөн шимтгэлийнхээ 50 хувийг буцаан авна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.