ОХУ Швед, Финланд улсуудыг НАТО-д элсэхгүй байхыг анхааруулав

ОХУ-ын эрх баригчид Финланд, Швед улсуудыг НАТО-д элсэхгүй байхыг анхааруулж, энэ алхам нь Европт тогтвортой байдлыг авчрахгүй гэж онцолжээ.

АНУ-ын батлан ​​хамгаалахын албаныхны хэлснээр, аж. Уг Барууны эвсэл 32 гишүүнтэй болж өргөжихийг Вашингтон дэмжиж байгаа бөгөөд Швед, Финланд улсууд ирэх 6 дугаар сард гишүүнчлэлийн хүсэлтээ өгнө гэж таамаглаж байна.

Финланд улс ОХУ-тай 1,340 км урт хилийг хуваалцдаг бөгөөд Украин дахь хурцадмал байдлын улмаас ихээхэн сөрөг нөлөө амсаад байгаа юм. Харин уламжлалт ёсоор НАТО-д элсэхийг эсэргүүцэж байсан Шведийн эрх баригч нам Оросын цэргийн үйл ажиллагааны улмаас энэ байр сууриа эргэн харж байгаагаа мэдэгджээ.

 1x 11

билээ. Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар "НАТО бол сөргөлдөөнд чиглэсэн хэрэгсэл хэвээр байгаа. Тус эвсэл нь энх тайван, тогтвортой байдлыг хангадаг холбоо биш бөгөөд цаашид өргөжин тэлснээр Европ тивийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхгүй" гэж мэдэгджээ.

Тэрээр мөн өнгөрсөн долоо хоногийн мэдэгдлийнхээ үеэр "Швед, Финланд улсууд НАТО-д элссэн тохиолдолд Орос улс хариу арга хэмжээ авч, нөхцөл байдлыг дахин тэнцвэржүүлэх шаардлагатай болно" хэмээн анхааруулсан юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.