ОХУ АНУ-тай харилцаагаа тасална гэж анхааруулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Владимир Путиныг "дайны гэмт хэрэгтэн" хэмээн нэрлэсэнтэй холбогдуулан ОХУ Вашингтонтой харилцаагаа тасална гэж анхааруулсан бөгөөд Москва дахь АНУ-ын Элчин сайдыг дуудаж, албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлэхээр зэхэж байна.

Тодруулбал, Оросын Гадаад хэргийн яам Ерөнхийлөгч Байдены "хүлээн зөвшөөрөх боломжгүй мэдэгдэл"-тэй холбогдуулан Элчин сайд Жон Салливаныг албан ёсны уулзалтад дуудсан бөгөөд энэ талаарх мэдэгдэлдээ

Эдгээр хоёр улс нь 1933 оноос хойш дипломат харилцаатай байгаа ч В.Путин газар нутгаа тэлэх кампанит ажлаа эхлүүлснээс хойш Вашингтон, Москвагийн харилцаа улам тогтворгүй болоод байгаа билээ.

Ерөнхийлөгч Байден өнгөрөгч даваа гарагт Их Британи, Франц, Герман, Италийн удирдагчидтай уулзаж, Оросын газрын тос, байгалийн хийн эсрэг хориг арга хэмжээ авах тал дээр нэгдсэн хүчин чармайлтыг бэхжүүлэх талаар хэлэлцсэн юм. Энэ асуудлаар ЕХ-ны дотор хагарлын шинж тэмдэг илрээд байгаа ба

Газрын тосны хэрэглээнийхээ 27 хувийг Оросоос импортолдог ЕХ өнөөг хүртэл АНУ, Их Британийн хориг арга хэмжээнд нэгдээгүй байгаа бөгөөд ийм төрлийн арга хориг нь Европын эрчим хүчний тэнцвэрт байдалд маш ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков анхааруулсан юм.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европыг ОХУ-тай бүх худалдаагаа зогсоохыг уриалж, "Эзлэн түрэмгийлэгчдэд еврогоо бүү өг. Тэдэнтэй холбоотой бүх боомтоо хаа. Тэдэнд бараагаа бүү экспортол. Эрчим хүчний нөөцөөс нь татгалз. ОХУ-ыг Украинаас гарахыг шаард" гэж хэлжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.