Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба: "ОХУ-ын довтолгоо эхэллээ"

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба "ОХУ Украйнд бүрэн хэмжээний довтолгоо хийж эхэллээ" хэмээн мэдэгджээ.

Тэрээр олон нийтийн сүлжээндээ нийтэлсэн мэдэгдэлдээ "Путин дөнгөж сая Украинд бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүллээ. Украины энх тайван хотууд халдлагад өртөж байна. Энэ бол эзлэн түрэмгийлэх зорилготой дайн. Украин өөрийгөө хамгаалж, мөн ялах ч болно. Дэлхий дахин Путиныг зогсоож чадах бөгөөд зогсоох ёстой. Одоо л хөдлөх цаг" хэмээн тэмдэглэсэн байна.

Дмитрий Кулеба мөн үргэлжлүүлэн "Дэлхий дахин нэн даруй арга хэмжээ авах ёстой. Европ ба дэлхийн ирээдүй эрсдэлд байна" гэж мэдэгдээд, олон улсын авбал зүйтэй арга хэмжээнүүдийг жагсаажээ. Эдгээр нь:

  1. Яг одоо ОХУ-ын эсрэг ноцтой хориг арга хэмжээ авах. Үүний дотор "SWIFT" байх ёстой
  2. Оросыг бүхий л байдлаар бүрэн тусгаарлах
  3. Украинд зэвсэг, тоног төхөөрөмж илгээх
  4. Санхүүгийн тусламж
  5. Хүмүүнлэгийн тусламж

Түүнчлэн Украины Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенко ч мөн Оросуудын түрэмгийлэл эхэлснийг баталжээ. Тэрээр "Халдлага аль хэдийн эхэлсэн. Саяхан Киев, Харьков, Днеприйн ойролцоох цэргийн штаб, нисэх онгоцны буудал, цэргийн агуулахууд пуужинд өртсөн.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.