СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-14

Халдварын 2010 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2010 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1454 нь нийслэлд, 531 нь орон нутагт, 25 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ. 

Хоногт гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2009 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 5889 байгаа бол гэрийн хяналтад 22221 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 1692 нь хөнгөн, 3450 нь хүндэвтэр, 712 нь хүнд, 35 нь маш хүнд өвчилсөн талаар өнөөдөр мэдээллээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.