Г.Занданшатар: Нэг нэгнээ үгүйсгээд байгаа АН-ын гишүүдийг нэг өрөөнд цоожилдог юм уу

УИХ-ын өнөөдрийн чуулган дээр УИХ дахь АН-ын бүлгийн даргыг чөлөөлөх, шинээр томилох асуудлыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дахин хөндөн тавилаа. УИХ-ын дарга хууль зөрчиж байгаа тул ҮХЦ-д хандана гэдгээ мэдэгдэв. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл: 

-УИХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах, хуралдах боломж нөхцлийг олгохгүйгээр гурав дахь сардаа явж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь УИХ-ын даргад 2021 оны аравдугаар сарын 19-нд албан шаардлага хүргүүлсэн. . Шаардлагыг хүлээн авахгүй бол ҮХЦ-д хандана. УИХ-ын даргыг хуулиа биелүүлэхийг шаардаж байна 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд анхааруулъя. Нам доторх асуудлаа шийдвэрлэ. Намын асуудлаар УИХ-ын үйл ажиллагаанд битгий саад учруулаад бай!

болно. Гэтэл нэгдүгээрт, АН, хоёрдугаарт, АН-ын бүлэг, гуравдугаарт, нэр бүхий гишүүдээс бичиг ирсэн. Энэ нь нэг нэгнээ үгүйсгэсэн, агуулгын зөрчилтэй байгаа. Иймд

УИХ-ын дарга нэг хэсгийг нь өрөөнөөс нь гаргаад, нөгөөг нь оруулаад байвал ардчилал хаачих вэ? Асуудлаа дотооддоо шийдэх ардчилсан зарчмаа АН умартаж болохгүй. 

Цөөнхийг хүндэтгэх ёстой. Цөөнх дотроо ч цөөнхөө хүндэтгэх ёстой. . Хоорондоо, дотроо ярьж учраа олцгоо. Уулзаж, ярилцахад бэлэн байна гэв. 

УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн ярьснаас дүгнэвэл, УИХ дахь АН-ын асуудлыг УДШ болон ҮХЦ шийдвэрлэхээс нааш гацаа нь гарахгүй гэдэг нь тодорхой боллоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.