ЗУРАГ: ОХУ-ын "энхийг сахиулагчид" Казахстанд иржээ
ОХУ-ын шүхэрт десантын цэргүүд Казахстан улсад нэвтрэн, энхийг сахиулах үүрэг даалгавраа биелүүлж эхэлсэн гэж Москва тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас мэдэгджээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад үүсээд буй үймээн самууныг гадаадын "террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа" гэж тодорхойлоод, нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд тус цэргийн эвслээс тусламж хүссэн билээ. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын бусад гишүүн орон болох Армени, Беларусь, Тажикстан ба Киргизийн цэргийн ангиуд мөн удахгүй ирэх аж.
Оросын энхийг сахиулагчид төрийн болон цэргийн байгууламжуудыг хамгаалах зорилготой ажиллана гэж албаныхан тэмдэглэсэн юм. Гэхдээ тэд "зэвсэгт бүлэглэл"-ийн халдлагад өртсөн тохиолдолд Казахстанд зэр зэвсэг хэрэглэж, гал нээх эрхтэй гэж нэмж хэлсэн байна.
Одоогийн байдлаар Казахстанд ОХУ-ын 2,500 орчим цэргийн алба хаагч ирээд байгаа бөгөөд тэд хэд хоног, эсвэл хэдэн долоо хоногийн турш тус улсад байх аж.
Эх сурвалж: BBC, Al Jazeera
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.