Хураасан их хэмжээний бургасын төлбөрийг Төрийн санд төвлөрүүлэлгүй алга болжээ

Хураасан их хэмжээний бургасын төлбөрийг Төрийн санд төвлөрүүлэлгүй алга болжээ

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Ерханат гэх хүнийг Төрийн санд төвлөрүүлэх мөнгийг төлүүлэлгүй бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан АТГ-ынхан шалгаж дуусжээ.

Тус аймаг дахь Сум дундын шүүхийн 2022 оны шийтгэх тогтоолоор 123, 2023 оны тогтоолоор 162, тухайн сумын байгаль орчны байцаагчийн шийдвэрээр 80, өөр бусад байдлаар 228 гэх зэргээр хууль бусаар бэлтгэсэн олон тооны бургас хураасан байна. Тэдгээрийг борлуулж, орлогыг нь Төрийн сангийн дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр тогтоосон аж. Иргэдэд бургасаа худалдсан ч төлбөрийг нь тус санд төвлөрүүлээгүй хэрэгт түүнийг буруутгасан гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.