Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийнэ
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль хамтран “Чухал ашигт малтмал боломж ба сорилт” сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад аж үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 60 орчим хүн оролцож, Монголын чухал ашигт малтмалын судалгаа, инновацын төвийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэв.


Үйл ажиллагаанд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийг төлөөлж, Үйлдвэрлэл, технологийн бодлогын газрын дарга Ч.Төгсбуян оролцож, “Чухал ашигт малтмалын стратеги” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Засгийн газрын 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан нийт 16 стратегийн ордын зургаа нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн эзэмшилд байдаг. Цаашид үнэ цэнийг нь өсгөх, хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын аргачлалын дагуу, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн байдлаар нарийвчилсан хайгуул хийхээр ажиллаж буй талаар танилцуулав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.