? LIVE: ЭМД-ын шимтгэлээ 2019 оноос хойш тасралтгүй төлсөн иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авна
ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Онончимэгээс ЭМД-ын шимтгэл, хураамжаа хэрхэн төлөх талаар тодрууллаа.
-2022 онд иргэд хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл тухайн оныхоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдан тухайн оны шимтгэл батлагдан гардаг. ЭМД-ийн тухай хуулийн 4.2-т эрүүл мэндийн даатгалын албан даатгалд заавал даатгуулна гэж заасан байдаг.
- Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан 4 хувь буюу хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах оролго буюу ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь
- 0-18 насны хүүхэд болон оюутан, суралцагчид, малчин, ажилгүй иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь буюу сард 4200 төгрөг жилдээ 50400 төгрөг
- Төр хариуцах иргэд болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь буюу сард 8400 төгрөг тус тус төлнө.
-ЭМД-ийн дутуу төлсөн саруудаа хэрхэн харах боломжтой вэ?
-Даатгуулагч-иргэн та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын вэбсайтаас өөрийн регистрийн дугаараа хийгээд шимтгэл төлөлтийн дутуу саруудаа шалгах боломжтой боллоо. Та ЭНД ДАРЖ шалгана уу. Мөн ЭМД-ын шимтгэлийн дутуу төлөгдсөн саруудаа Е-Mongolia апплейкэшний Эрүүл мэнд цэснээс хурдан шуурхай, үнэ төлбөргүй шалгах боломжтой.
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал нөхөн төлөх ёстой юу?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг ЭМД нь 2016 оноос эхлэн албан журмын буюу заавал төлөгдөх даатгал болсон. Үүнтэй холбоотойгоор даатгуулагч иргэд 2016 оноос хойш даатгалаа төлөөгүй бол нөхөж төлнө. Гэхдээ Ковид-19 нөхцөл байдлыг харгалзан 2016 оноос гэхгүйгээр 2019 оноос хойш тасралтгүй ЭМД-ын шимтгэлээ төлсөн иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх үүсэж байгаа. Тэгэхээр иргэд дутуу саруудаа тооцон ЭМД-ын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Ер нь бол цаашид 2016 оноос хойш төлөгдөөгүй ЭМД-ын шимтгэлийн мөнгө боломжтой үедээ төлөхийг уриалмаар байна.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх төлбөрийн хэмжээ:
- 2016 он 46080 төгрөг,
- 2017он 57600 төгрөг,
- 2018 он 28800 төгрөг,
- 2019 он 38400 төгрөг,
- 2020он 50400 төгрөг,
- 2021 он 50400 төгрөг
- 2022 он 50400 төгрөг төлнө.
-ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ?
-ЭМД-ын шимтгэлийг ЭМДЕГ-ын гар утасны edaatgal апплекейшн, И-баримтаар дамжуулан төлсөн төлбөр шуурхай орно. Мөн харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон интернет банкаар төлөх бүрэн боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.