БИЧЛЭГ: БНСУ дахь монголчууд хоорондоо зодолдож, танхайрчээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Ганнам орчмын гудамжинд явж байсан гурван монгол залууг зодож танхайрсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус улсын "KBS" мэдээллийн агентлаг энэхүү хэрэг гарах үеэрх хяналтын камерын бичлэгийг ил болгосон байна.
Хэргийг тодруулбал, энэ сарын 2-ны 03:20 цагийн орчимд зургаан монгол иргэн хоорондоо зодолдож эхэлсэн аж. Зодоон 10 минут орчим үргэлжилсэн бөгөөд хажуугаар нь өнгөрч явсан хүний дуудлагын дагуу цагдаа нар хэргийн газарт ирэхэд хоёр нь зугтсан байжээ.
Ингээд цагдаагийн алба хаагчид хэргийн газарт байсан дөрвөн хүний мэдүүлгийг авсны эцэст гурав гурваараа талцан зодолдсоныг нь олж тогтоосон байна. Монгол иргэд бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд такси хүлээж байх үеэрээ маргалдаж эхэлжээ.
Албаны эх сурвалж энэ талаар "Хэн нь гэмт хэрэгтэн, хэн нь хохирогч болохыг ялгахад бэрх байна. Бид зодоонд оролцсон монголчуудын хэн болох, хаана байрлаж байгааг нь тогтоосон бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа" хэмээн мэдээлсэн юм.
Эх сурвалж: KBS News
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.