СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УОК: Өмнөд суданаас өнөөдөр 200 гаруй энхийг сахиулагч ирнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эмч мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрүүлснээ өчигдөр зарласан. Тэгвэл уг шинэ хувилбарыг ДЭМБ “Онцгой анхаарал татахуйц” гэсэн ангилалд оруулж, “Омикрон” үсгээр нэрлэхээр тогтжээ. 

Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгч байна.

"COVID-19 шинэ төрлийн мутацид орсон B.1.1.529 хувилбар ӨАБНУ болон зэргэлдээх орнуудад тархаж, Бельги, Хонгконг, Потсвайн, Израйл зэрэг зургаан улсад хавьтал нь илэрсэн. Дээрх эрсдэлтэй орнуудад зорчсон, тэндээс ирсэн иргэдтэй хавьтал болсон байж болзошгүй иргэдийг хүлээн авахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Тухайн орноос ирж буй өөрийн орны иргэдийг 10 хоног тусгаарлаж байж нэвтрүүлнэ.  

Өмнөд Судан буюу эрсдэлтэй бүсээс эхнийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон 200 гаруй иргэн эх орондоо ирж буй. Тэднийг 10 хоног тусгаарлаж, шинжилгээ авч байж гэрт нь гаргана. 

Иргэд тайван амгалан байх хэрэгтэй. Шинээр үүссэн нөхцөл байдал, эрсдэл нь эцэслэн тогтоогдоогүй учраас яаран хөл хорио тогтоох, хязгаарлалтын дэглэмд оруулах шийдвэр гаргахгүй. Мөн хилээ бүрэн хаасан улс орон байхгүй. Эрсдэлтэй, халдвар ирсэн улс орнуудаас нислэг авахгүй байхаар зохицуулсан. Манайх харьцангуй цөөн улсаас нислэг авч буй. Иймд хилээ хаах тухай одоогоор ярих эрт байна. 

Харин иргэн бүр бүүстэр тундаа идэвхитэй хамрагдах ёстой. Өөрсдийн халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.78.116

Хэцүүдэлтэйм бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.