БНСУ цагаач ажилтнуудыг хүлээж авна

Өмнөд Солонгос улс энэ сарын сүүлээс эхлэн цагаач ажилтнуудыг хилээр нэвтрүүлэх хязгаарлалтыг зөөлрүүлэхээр төлөвлөж байгаа талаар тус улсын Хөдөлмөрийн сайд Ан Кён Дук мэдэгджээ.

Тэрээр "Коронавирустэй зохицон амьдрах шинэ хөтөлбөрт шилжсэнтэй холбогдуулан бид гадаадын ажилтнуудыг хилээр нэвтрүүлэх хязгаарлалтыг аажмаар хөнгөвчлөх арга хэмжээ авна" хэмээн тэмдэглэсэн байна.

Одоогийн байдлаар БНСУ зөвхөн тодорхой улс орнуудаас цөөн тооны цагаач ажилтныг хүлээж авч байгаа билээ. Тэгвэл шинэ журмын дагуу, өдөр болон долоо хоног тутамд хилээр нэвтрүүлэх цагаачдын тоонд тавьсан хязгаарлалтыг цуцлах юм.

Үүний улмаас олон жижиг, дунд бизнес эрхлэгч болон тариаланч ажиллах хүчний хомсдолд ороод байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.